Сингапурт “F-35” сөнөөгч онгоц худалдахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-13 10:45:46
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Reuters/. Сингапурт 12 ширхэг “F-35” сөнөөгч онгоц болон холбогдох тоног төхөөрөмжийг /2.75 тэрбум ам.долларын өртөг бүхий/ худалдахыг АНУ-ын Төрийн департамент зөвшөөрсөн гэж АНУ-ын Батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг /DSCA/ мэдэгджээ.


Тус байгууллагын мэдээлснээр, одоо уг асуудлыг Конгрессын танхим хэлэлцэх үлдээд байгаа ажээ.


Нисэх онгоцны парк шинэчлэлийн хүрээнд Сингапурын тал өнгөрсөн жил АНУ-ын “Lockheed Martin Corp”  компаниас дөрвөн ширхэг “F-35” сөнөөгч онгоц худалдаж авахаар төлөвлөж байсан ч нэмж найман онгоц худалдаж авахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ.


Конгрессын танхим зөвшөөрсний дараа худалдан авах үнийн хэлэлцээ хийгдэнэ гэж Сингапурын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Бусад улс орнуудыг нисэх онгоц худалдаж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ирэх гурван жилд “F-35” сөнөөгч онгоцны үнийг 13 хувиар бууруулсан гэж АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн 10 дугаар сард мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ