Өдөртөө 16 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2020-01-12 08:20:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-8 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.


Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.

 

2020 оны 01 дүгээр сарын 11-ний 20 цагаас 12-ны 20 цаг хүртлэх цаг агаарын урьдчилсан мэдээ:


Баруун аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35-40 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтай өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

 

Төвийн аймгуудын нутгаар:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн нурууны өвөр бэлээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө -34-39 хэм, өдөртөө -26-31 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

 

Зүүн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

 

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

 

Говийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


Холбоотой мэдээ