Си Жиньпин ирэх долоо хоногт Мьянмарт айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-10 13:03:07

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпин 1 дүгээр сарын 17-18-нд Мьянмарт айлчилна. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ.


"Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгч Вин Мьины урилгаар БНХАУ-ын дарга Си Жиньпин Мьянмарт энэ сарын 17-18-нд төрийн айлчлал хийнэ” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. Айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Холбоотой мэдээ