Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-09 23:13:40

Ховд /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Ховд аймгийн ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 10-ны өдөр зарим газраар, 11-нд уулархаг нутгаар бага зэргийн цас орно.

Салхи энэ сарын 08-нд зарим газраар 5-10м/с, Алтайн салбар уулсаар 10-12м/с. бусад хугацаанд 3-8м/с байна.

Мөн их нууруудын хотгор, Цэцэг сумын нутгаар 29-34, өдөртөө 19-24 градус хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байх аж.

 

Холбоотой мэдээ