Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-09 16:31:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээг Говь-Алтай аймагт нэгдүгээр сарын 05-10-ны хооронд зохион байгуулж байна.


Үнэлгээний багийн ахлагчаар "Өсвөр үеийнхний хөгжлийн төв"-ийн гүйцэтгэх захирал Д.Энхтуяа, гишүүдээр "Монгол туургатан хүүхэд, гэр бүл төв"-ийн захирал, хүүхдийн эрхийн форумын судлаач Г.Ганхуяг "Дэлхийн зөн" ОУБ-ын ажилтан Б.Хишигтзаяа нар ажиллаж байна.


Тэд хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээг ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Үнэлгээнд Говь-Алтай аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, хамтарсан баг, эцэг эх, бизнесмен, сургууль, цэцэрлэг, боловсрол, эмнэлэг, өрхийн эмнэлэг болон хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Холбоотой мэдээ