Ирантай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-09 14:50:09

ЛОНДОН. /Reuters/. Ираны генерал Касем Сулейманийн амийг хөнөөсөн нь өөрийгөө батлан хамгаалах эрх юм гэдгийг тайлбарласан захидлыг НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч Келли Крафт Аюулгүйн байдал руу илгээжээ.


“Олон улсад цаашид аюул занал учруулахаас зайлсхийж, аюулгүй байдлыг хангах зорилгоор АНУ Ирантай урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн байна” хэмээн тэрбээр захидалдаа тэмдэглэжээ.


Захидалд өөрийгөө батлан хамгаалах зорилгоор цэргийн ажиллагаа явуулах тухайгаа Аюулгүйн Зөвлөлд даруй мэдэгдэхийг улс орнуудад үүрэг болгосныг тусгасан НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйл заалтыг  иш татжээ. “АНУ-ын иргэн, ашиг сонирхлыг хамгаалах шаардлага үүсвэл АНУ бүс нутагт нэмэлт арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд бэлэн” хэмээн захидалд мөн дурдсан байна.

Холбоотой мэдээ