Б.Жонсон Европын Комиссын тэргүүнтэй уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-08 16:30:45

ЛОНДОН. /RIA Novosti/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европын Комиссын шинэ дарга Урсула фон дер Ляйентай анх удаа уулзана. Энэ тухай Их Британийн Ерөнхий сайдын тамгын газар мэдээлжээ.


Мэдээлэлд дурдсанаар, уулзалт лхагва гарагт Даунинг-стритэд болох бөгөөд хэлэлцээний гол сэдэв нь Их Британи, Европын Холбооны /ЕХ/ хооронд цаашид хийх худалдааны хэлэлцээрийн тухай байх ажээ.


Уулзалтад мөн Brexit-ийн асуудал хариуцсан сайд Стивен Баркли, ЕХ-г төлөөлөн хэлэлцээ хийж буй Мишель Барнер нар оролцоно.


Их Британи нэгдүгээр сарын 31-нд ЕХ-ноос гарах ёстой юм.


Холбоотой мэдээ