Абэ Шинзо Ойрхи Дорнодын орнуудаар хийх айлчлалаа хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-08 13:59:23

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо энэ сард Ойрхи Дорнодын орнуудаар хийх ёстой байсан айлчлалаа хойшлуулжээ.  


Ш.Абэ Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс, Оман улсуудад айлчлах төлөвтэй байсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. АНУ, Ираны хооронд мөргөлдөөн үүсээд буй энэ үед Ойрхи Дорнодод нөхцөл байдал эрс хурцдаж байгаатай холбоотойгоор айлчлал хийх хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан байж магадгүй байна. 


АНУ Иракийн нутаг дэвсгэрт цуврал цохилт өгсний дараа бүс нутаг дахь нөхцөл байдал эрс хурцдаж эхэлсэн юм. Багдадын нисэх онгоцны буудалд пуужингийн цохилт өгсөн тухай АНУ-ын Батлан хамгаалах яам 1 дүгээр сарын 3-н мэдэгдсэн. Үүний улмаас Лалын хувьсгалыг хамгаалах корпусын “Аль-Кудс” тусгай анги нэгтгэлийн командлагч Касем Сулеймани болон шиит шашинтнуудын "Аль-Хашд аш-Шааби" бүлэглэлийн толгойлогчийн орлогч Абу Махди аль-Мухандис нар амь үрэгдсэн юм. 

Холбоотой мэдээ