Худалдахыг хориглосон ундааг хурааж хариуцлага ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2020-01-08 11:45:12

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн МХГ-аас нялх, балчир хүүхдийн хүнсний найрлага, сав баглаа боодол, шошгод тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангуулах болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилгоор  урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг өнгөрсөн онд хийжээ.

Шалгалтын явцад худалдахыг хориглосон зургаан сар хүртэлх насны хүүхдэд зориулсан хаяг шошготой 39 ширхэг 27250 төгрөгийн хүүхдийн ундааг акт үйлдэн хурааж захиргааны орон тооны бус зөвлөлд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна. Шалгалтад хамрагдсан худалдааны газруудад “Нялх балчир хүүхдийн хүнсний тухай” хуульд заасан шаардлагад нийцсэн сүүн тэжээл, нэмэлт хоол, ундаа худалдах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн аж. Шалгалтыг МХЕГ-ын даргын баталсан  удирдамжийг үндэслэн зохион байгуулсан аж.

Хяналтад хамрагдсан газруудын 16 ажилчныг нялх балчир хүүхдийг хооллох зориулалтын бүтээгдэхүүний баталгаажилт, сав баглаа боодол, шошгод тавигдах шаардлага сэдэвт цахим сургалтад хамруулсан хэмээн аймгийн МХГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ