Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширна гэж таамаглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-08 11:30:14

МОСКВА. /TASS/. Лондон хотод төвтэй зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “PwC” компани энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг удааширна гэж таамаглаж байна. Энэ талаар хийсэн судалгааг тус компани цахим хуудсандаа нийтэлжээ.


"Худалдан авах чадварын тэнцвэрт байдал 2020 онд 3.5 хувьд хүрнэ гэж бид таамаглаж байна. Энэ нь XXI зууны жилийн дундаж үзүүлэлт буюу 3.8 хувиас доогуур үзүүлэлт юм” хэмээн баримт бичигт дурдсан байна.


Эдийн засгийн өсөлт удаашрах хандлага ажиглагдаж байгаа хэдий ч эдийн засгийн харилцаа холбоо идэвхтэй хөгжсөөр байхыг компани цохон дурджээ. Тухайлбал, дэлхий нийтийн үйлчилгээний экспортын үзүүлэлт 7 их наяд ам.долларт хүрч, дээд амжилт тогтоох төлөвтэй байгаа аж. 


“Түүнчлэн сэргээгдэх эрчим хүч болон цөмийн эрчим хүч нь дэлхийн эрчим хүчний хэрэглээний 20 гаруй хувийг эзэлснээр түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болно. Хятад улс энэ төрлийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болж, Европыг гүйцнэ” хэмээн “PwC” компанийн материалд дурджээ. 

Холбоотой мэдээ