Сулейманийг хөнөөх Трампын шийдвэрийг зөвтгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-08 07:26:22

ВАШИНГТОН. /VOA/. Ираны Зэвсэгт хүчний командлагч Касем Сулейманийг хөнөөх АНУ-ын засаг захиргааны шийдвэр “бүхэлдээ хууль ёсны” байсан гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мягмар гарагт мэдэгджээ.


Америкчуудад учрах аюул заналын эсрэг тэмцэх зорилгоор уг агаарын цохилтыг өгсөн гэж АНУ-ын засаг захиргаа мэдэгдсэн юм. М.Помпео уг цохилт олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, би зөв шийдвэр гарсан гэдэгт итгэлтэй байна гэжээ.


“Хэрэв иранчууд дахин буруу сонголт хийвэл Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногийнхтой ижил хариу барих болно” гэж Төрийн нарийн бичгийн дарга Вашингтоны байр суурийг илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ