Шинэ оны эхний өдөр найман эх амаржлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-02 13:44:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Шинэ оны эхний өдөр Өвөрхангай аймгийн бяцхан иргэд наймаар нэмэгдлээ.

2020 оны 1 дүгээр сарын 1-нд аймгийн хэмжээнд найман эх амаржиж, таван охин, гурван хүү мэндэлсэн байна. Тодруулбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 5, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт 2, Богд сумын эрүүл мэндийн төвд 1 хүүхэд мэндэлжээ. Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгааг холбогдох эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

Холбоотой мэдээ