Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын төвтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-30 18:07:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШШГЕГ-ын харьяа Баривчлах төвийн байранд баривчлагдсан этгээдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын төвтэй боллоо.

Төвийг НҮБ-ын Хүн амын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд нээгээд байна. Баривчлагдсан хүмүүст зориулж зан үйлд нөлөөлөх сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор ийм төвийг байгуулжээ.

“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл хэрэгжсэнээр албадан сургалтыг тохилог орчинд зохион байгуулах боллоо.

Мөн техник, технологийн дэвшилттэй төхөөрөмжийн тусламжтайгаар цахим сургалт явуулах, сүүлийн үеийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон бусад төрлийн номын баяжилттай номын сангаар үйлчлүүлэх, мэргэжлийн сэтгэл зүйчийн үйлчилгээнд хамрагдах зэрэг боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ