Орхон аймаг өвлийн спортыг хөгжүүлэхээр хөтөлбөр боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-30 16:33:49
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт  “Сархиа” цанын бааз, “Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэн, мөсөн гулгуурын талбай зэрэг өвлийн спортыг хөгжүүлэх  олон төв бий. Гэхдээ иргэд цана, чарга, тэшүүр, хоккейн спортоор хичээллэх нь цөөн байдаг тул аймгийн Биеийн тамир, спортын газраас “Өвийн спортыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг боловсруулжээ.

Уг хөтөлбөрийн төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Өвлийн спорт нь 30 гаруй төрөлтэй байдаг бол Орхон аймагт гүйлтийн цана, тэшүүр, хоккей, мөсөн шагайн спорт түлхүү хөгжсөн байна. Энэ онд л гэхэд мөсөн шагайн спортоор улсын аварга шалгаруулах тэмцээнээс Орхоны тамирчид алтан медаль хүртжээ. Иймд бусад спортыг нь жигд хөгжүүлэхийн тулд хөтөлбөр боловсруулжээ.  

 

Холбоотой мэдээ