Хоёр чулуун арслан Богд хааны ордон руу буцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-12-25 14:25:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Байгалийн түүхийн музейн үүдэнд байсан хоёр чулуун арсланг Богд хааны ордон музейн "Амгалан энхийн хаалга"-ны дэргэд байрлуулав.


Энэхүү хоёр чулуун арслан нь 20 дугаар зууны эхээр Богд хааны Шар ордны үүдэнд байсан бөгөөд 1954 онд Улсын төв музейн барилга /Одоогийн Байгалийн түүхийн музейн нураагдсан барилга/ ашиглалтад ороход шилжүүлэн байрлуулсан түүхтэй. Ийнхүү устаж үгүй болсон Богд хааны шар ордонд холбогдох нэгэн түүхийн үнэт дурсгал эдүгээ Богд хааны зуны Ногоон ордны өмнө хүндэтгэлтэйгээр залагдлаа.

Холбоотой мэдээ