Багцаар 20.500 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-24 18:22:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 24-нд I, II, III ангиллын 25 ХК-ийн 280.329.234 төгрөгийн үнийн дүн бүхий 844.448  ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн тооны ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ногоон Хөгжил Үндэсний нэгдэл" (JLT+11.14%) болон "Дархан Нэхий" ХК (NEH+7.53%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл Алтан Дуулга" (ADU-10.01%) болон "Стандарт Агрикалчер групп" ХК (SOH-9.70%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2.300 ширхэг үнэт цаасыг 231.702.000 төгрөгөөр арилжаалсан байна. Багцын арилжаагаар 20.500 ширхэг үнэт цаасыг 293.150.000 төгрөгөөр арилжаалав.

"TOP 20" индекс 0.28 хувиар буурч 18884.98 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.600.797.416.834.68 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ