НДХ аймагтаа төрийн байгууллагуудаас анх удаа ISO нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-20 22:30:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хангаж аймагтаа анх удаа төрийн байгууллагуудаас ISO нэвтрүүллээ.

Ийнхүү стандартыг нэвтрүүлснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөрт өргөх, төрөөс үзүүлж байгаа нийгмийн даатгалын үйлчилгээг хөнгөн  шуурхай, соёлтой, хүн бүрт хүртээмжтэй хүргэж ажиллаж байгаа ажиллагсдын чадамж, ур чадвар дээшлэх ач холбогдолтой ажээ.

 

Холбоотой мэдээ