Тарагт суманд “Шууд худалдааны төв” ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-18 19:40:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Японы “ЖАЙКА" ОУБ-ын 34.2 сая төгрөгийн санхүүжилтээр “Өвсний үндэс”, “Орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн агро бизнесийг хөгжүүлэх” төсөл тус тус хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд хүнсний ногоо боловсруулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бий болгож, зах зээлд нийлүүлэх зорилго тавин “Шууд худалдааны төв”-ийг Тарагт суманд байгуулаад байгаа юм. Мөн “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд Арвайхээр сумын төв барааны захад борлуулах цэг байгуулсан ба орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж байна.

Цаашид төмс, хүнсний ногоо, үндэсний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах худалдааны төвийг Хархорин, Арвайхээр суманд байгуулахаар зураг төсвийг хийн санхүүжилтыг шийдвэрлээд байгаа аж.

Холбоотой мэдээ