Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-12-14 13:28:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулавтар байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

 2019 оны 12 дугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16,17-нд зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд зарим газраар, 17-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 16-аас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө

5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ