Жаргалант суманд өвөлжилт хүндэрч зудын байдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-12-12 21:02:41

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Жаргалант суманд өвөлжилт хүндэрч зудын байдалтай байна.Тус суманд энэ оны 10 дугаар сарын сүүлийн 10 хоногоос хойш 5 удаагийн их хэмжээний цас орж одоогийн байдлаар 40-60 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтож өвөлжилтийн байдал хүндэрч зудын байдалд шилжээд байгаа гэнэ.

 Малын бэлчээр хомсдож цас хатуурч зузаарсан учраас бог малын туруу халцарч бэлчээрт гарах боломжгүй болжээ. Цаашид өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор аймаг болон Улсын онцгой комисст хандаад байгаа аж. “Малчдаас авсан сүүлийн мэдээллээр 1542 хурга, ишиг, 37 тугал хорогдсон, нэг настай малын 30 хувь нь байнгын тэжээлд орсон, малчид бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 35 хувийг ашиглаж, 65 хувийн нөөц үлдсэн гэсэн судалгаа гарчээ. Одоогийн байдлаар Мөрөн чиглэлийн Зөөлөнгийн даваа Улаанбаатар хотын чиглэлийн Ороохын болон Хуурайн даваа зэрэг томоохон газруудын зам даваа хаагдсан алслагдсан багийн айл өрхүүдэд хүрч үйлчлэх боломжгүй болсон” гэдгийг Жаргалант сумын Засаг дарга И.Найманжин хэлж байлаа.



Холбоотой мэдээ