24 цагийн шалган нэвтрүүлэх цэг ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-19 12:01:09

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Авто  тээврийн үндэсний төв хамтран Сайншанд сумын хойно байх Замын-Үүд, Сайншанд чиглэлийн хатуу хучилттай  авто замын уулзвар дээр 24 цагийн шалган нэвтрүүлэх цэгийг дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн ажиллуулж эхэллээ.

Тус пост нь аймгийн Засаг даргаас чиглэл өгсөний дагуу ирэх тавдугаар сарын 25-ныг хүртэл ажиллана.

Ялангуяа хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч нар жин тонн хэтрүүлэх, авто машины  бүрэн бүтэн байдлыг хангахгүйгээр хурд хэтрүүлэн  хөдөлгөөнд оролцдог байдал нийтлэг байгаа тул  албаныхан босоо тэнхлэгийн авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт тавих, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх зэрэг ажлыг хийж буй.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ