Экспорт хагас тэрбум ам.доллароор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-12 12:37:06
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс оны эхний 11 сард дэлхийн 150 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.6 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар өсөв. Үүнээс экспорт 7.1 тэрбум ам.доллар, импорт 5.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна.


Экспорт өмнөх оны мөн үеэс 574.8 сая ам.доллароор өсөхөд чулуун нүүрсний экспорт 326.8 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 199.8 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Харин импорт өмнөх оны мөн үеэс 212.3 сая ам.доллароор өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 35.9 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 97.5 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 208.0 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Холбоотой мэдээ