“Матрикс” киноны шинэ анги 2021 онд дэлгэцнээ гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2019-12-12 12:11:51

НЬЮ-ЙОРК. /АР/. Уран зөгнөлт цуврал кино болох “The Matrix” киноны дөрөвдүгээр анги 2021 оны тавдугаар сарын 21-нд дэлгэцнээ гарна гэж “Warner Bros” кино студи "Twitter" хуудсандаа мэдээлжээ.


“Warner Bros” студи мөн шинэ ангид тоглох жүжигчдийн бүрэлдэхүүнийг нийтэлжээ. Түүнд Киану Ривз, Кэрри-Энн, Жада Пинкетт-Смит, Яхья Абдул-Матин, Нил Патрик, Жессика Хенвик, Жонатан Грофф, Тоби Онвумере нар орох юм байна. Гэхдээ жүжигчдийг хараахан бүрдүүлж дуусаагүй байгаа аж.


Найруулагч Энди болон Ларри Вачтовски нарын бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт уг киноны нэгдүгээр анги 1999 онд дэлхийн кино театруудад гарсан юм. “Оскар”-ын наадмын дөрвөн шагналыг хүртсэн энэхүү кино шинэ үйл явдлуудаар үргэлжилж, “The Matrix. Reloaded” болон “The Matrix. Revolutions” ангиуд нь 2003 онд дэлгэцнээ гарсан билээ.


Холбоотой мэдээ