Беларусь улстай сүүний эрчимжсэн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-12-11 18:32:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад сүүний үйлдвэрлэлийн кластер байгуулах талаар хамтран ажиллах хэлэлцээрийг Беларусь улсын нийслэл Минск хотноо байгуулаад байна.

Хэлэлцээрт ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн Беларусь улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Анатолий Хотько нар гарын үсэг зурав.


Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн онд газар тариалангийн бүс нутгаа тодорхойлж, түүнийг түшиглэсэн эрчимжсэн МАА-г хослуулан хөгжүүлж нэгж малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх бодлого, зорилго тавин ажиллаж байгаа. Үүний хүрээнд энэ оны нэгдүгээр сард “Эрчимжсэн МАА-н хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг баталсан юм

Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн хөрөнгөөр Монгол Улсад 600 толгой үнээ бүхий хэд хэдэн сүүний кластер байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, хоёр талаас ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 

Холбоотой мэдээ