БСШУСЯ мэдэгдэл гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-12-10 18:04:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ ирэх оны гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд, Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад хамруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэрээ, хэлэлцээрт зааснаар суралцуулах сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ дангаар, эсвэл БСШУСЯ ЭСЯ-тай хамтран зохион байгуулах олон хэлбэр байдаг.


2020 оны гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуучилж өгнө гэсэн төрөл бүрийн заруудаар иргэдийг төөрөгдүүлсэн залилангийн хэрэг гарч байна.


Тухайлбал, яамны нэрийг оролцуулсан, түүнчлэн яамны цахим хуудсанд байршуулсантай агуулга ижил зар мэдээллийг зарим ТББ, ААН, сургалтын байгууллага, иргэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэх ажиллагаа өмнөх жилүүдэд хийгдэж байсан. Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна” гэжээ.

Засгийн газар, яам, олон улсын байгууллагын зардлаар гадаадад суралцуулах зарлал, мэдээллийг тус яамны цахим хуудасны /Гадаадад суралцах/ хэсэгт байрлуулдаг байна. Одоогийн байдлаар тус яамнаас зуучлалын зөвшөөрөл олгогдоогүй гэсэн байна.

Холбоотой мэдээ