"Дархан гурил тэжээл", "Авто импекс"-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12
дугаар сарын 9-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 30.8 сая төгрөгийн
үнийн дүн бүхий 193.246 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш
тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Дархан гурил тэжээл" (DAR+14.97%) болон "Авто
импекс" ХК (AOI+14.72%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр
өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-10.41%) болон
"Их барилга" ХК (IBA-7.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
"TOP 20" индекс 0.8 хувиар өсч
18834.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.549.341.120.055.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.