Орхон аймаг БНСУ-тай нарны эрчим хүчний үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-09 11:42:00
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал БНСУ-ын Засгийн газрын агентлаг “Mireco” корпорацийн төлөөлөгчийн газрын дарга Ён Гю Хүнтэй хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. Ингэснээр Говил багт байрлах  хогийн нэгдсэн цэгт нарны эрчим хүчний  үйлдвэр байгуулах эхний хэлэлцээр эхэлж байгаа юм.

ТЭЗҮ-ийг тус улс боловсруулж Эрчим хүчний яаманд өгөх юм. Хэрэв Эрчим хүчний яам зөвшөөрөл олговол бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэнэ. Гэхдээ хөрөнгө оруулалтыг нэгдүгээрт, БНСУ-ын буцалтгүй тусламжаар эсвэл Солонгосын томоохон компаниудыг татан оролцуулах чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Ирэх оноос аймгийн хогийн цэгт Польш улсын хөнгөлөлттэй зээлээр хог боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах бөгөөд энэ үед нарны эрчим хүчний үйлдвэр ихэд дэмжлэг болох юм. Одоогоор нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүгийн тооцооллыг гаргаагүй байна.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ