Шинэ гэр болон байр авахад сайн

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-12-08 07:11:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны 12 дугаар сарын 08. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 12. Адъяа гараг. Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр.

 

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Огторгуй

 

Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ