Г.Нэргүй: Угаарт хордсон гэх дуудлага эрс багассан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-12-05 16:30:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайжруулсан түлшний хэрэглээг хянах нийслэл, дүүргийн шуурхай штабууд 24 цагаар жижүүрлэн ажилласан хэвээр байна.

Угаарын хийнд хордсон гэх дуудлага үндсэндээ байхгүй болж байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд дуудлага багасаж байгаа нь иргэд ахуйн хэрэглээндээ сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сурч байгаатай холбоотой гэж үзэж байна” хэмээн Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй ээлжит мэдээллийнхээ үеэр хэллээ.

Өнгөрсөн 7 хоног болон амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон нийт дөрвөн өрхийн есөн хүн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөөг авснаас нэг хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна гэлээ.

Иргэдээс түүхий нүүрс түлж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд нийт 24 иржээ. Сайжруулсан шахмал түлш борлуулагч нар иргэдэд картаар түлш борлуулж, бэлэн мөнгөөр худалдахгүй байна.

Холбоотой мэдээ