Коби зодог тайлсан нь хятадуудыг гунигт автуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-04-18 16:58:12

БЭЭЖИН. /VOA/. НБА-д 20 жилийн тамирчны замналаа өндөрлөж буй алдарт Коби Брайантыг Лос-Анжелес Лейкерс багийн хөгжөөн дэмжигчид санан дурсах нь ойлгомжтой. Харин Коби-гийн энэ шийдвэр БНХАУ дахь дэмжигчдийн сэтгэл санаанд нэлээд хүндээр туссан бололтой.

Хятадын сагсан бөмбөгийн холбооны мэдээлснээр, Хятад сагсан бөмбөг тоглодог 300 сая орчим хүн байдаг бөгөөд тэдний ихэнх нь НБА-гийн таван удаагийн аварга Коби Брайантыг  шүтэн бишэрдэг байна.

Өдгөө телевизэд спортын тоймч хийдэг, урьд нь Хятадын сагсан бөмбөгийн тамирчин, дасгалжуулагч байсан Вэйпин Жан ярихдаа "Брайантын нэр хүнд Хятадад асар өндөр байдагт гайхах хэрэггүй" гэжээ.

Дэлхий даяараа Кобид хайртай, зарим нь түүнийг үзэн яддаг боловч Хятадын сагсан бөмбөг сонирхогчдын ихэнх нь түүнд хайртай гэж тэрбээр Коби-гийн оролцсон хамгийн сүүлийн тоглолтыг үзсэнийхээ дараа “Ройтерс” агентлаг ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ