Сайн дурын ажилтнуудын олон улсын өдөр тохиож байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-12-05 10:09:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайн дурын ажилтнуудын олон улсын өдөр өнөөдөр тохиож байна.

Анх 1985 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей тогтоол гаргаж Олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Энэ өдрийг өөрөөр нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулагчдын Олон улсын өдөр ч гэж нэрлэн тэмдэглэдэг.

Сайн дурын ажилтнуудын хувьд 1995 онд Дани улсын Копенхаген хотноо хуралдсан “Нийгмийг хөгжүүлэх дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт”-д оролцсон дэлхийн 117 орны төлөөлөгч ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхийг дэмжих, нийгмийн аюулгүй байдлыг хангах талаар хэрэгжүүлэх 10 үндсэн чиглэлийг нийтээр хүлээн зөвшөөрч тунхагласан юм.


Энэ өдөр манай улсад Монголын Донорын холбоо сайн дурын байгууллагуудтай хамтран цус хандивлах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Нэг ёсондоо энэ өдрийг бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө цусаа сайн дураар өгдөг хүмүүнлэгийн үйлстнүүдийн өдөр, тэднийг алдаршуулдаг өдөр юм.

Мөн олон нийтийн мэдлэгийг тэлж, нийгэмд дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаардаг.  


Б.Болд

Холбоотой мэдээ