Ардчилсан хөдөлгөөний түүхийг харуулсан уран зургийн үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-04 17:50:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан “Түүчээ цаг” уран зургийн үзэсгэлэнг өнөөдөр Занабазарын нэрэмжит уран зургийн музейд нээлээ.

Ардчиллын анхны зүтгэлтний нэг, зураач Л.Хадбаатарын тухай түүхэн үйл явдлыг харуулсан уран зураг, ардчилсан хөдөлгөөнд оролцсон хүмүүсийн хөрөг зураг зэргээс бүрдсэн 400 гаруй бүтээлийг үзэсгэлэнд тавьсан байна. 

Үзэсгэлэнгийн нээлтэд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, "Ардчилсан ахмадын холбоо"-ны тэргүүн Ш.Батбаяр, "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүн С.Одонтуяа болон ардчиллын анхдагчид оролцож, зураач Л.Хадбаатарт баяр хүргэлээ. “Түүчээ цаг” уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 12-ныг хүртэл дэлгэх  юм.

Зураач Л.Хадбаатарын "Ардчиллын шонхрууд" хөрөг зургийн ном бас хэвлэгдэн гарчээ. Ардчиллын сүлд дуу "Хонхны дуу"-гаа МУУГЗ Н.Энхбаяр дуулж, үзэсгэлэнд ирсэн зочид хоолой нийлэн түрж байв.








Холбоотой мэдээ