"Талибан"-ы толгойлогчдын нэгийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-18 15:43:15

КАБУЛ. /Xinhua/. Афганистаны өмнөд нутгийн Кандагар мужид явуулсан тусгай ажиллагааны явцад “Талибан” бүлэглэлийн толгойлогчийг баривчилсан тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ.

Афганистаны Үндэсний армийн тусгай ажиллагааны хүчнийхэн Кандагар мужийн Хахрез тойрог дахь “Талибан” бүлэглэлийн бэхлэлт руу дайрч, эрэн сурвалжлагдаж байсан бүлэглэлийн толгойлогч Мулла Халифа болон түүний ойрын нэгэн хүнийг баривчилсан болохыг яамны мэдээлэлд дурджээ.

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилснаар Кандагар муж болон тус мужийн төвд аюулгүй байдал сайжирна гэж Афганистаны Батлан хамгаалах яам үзэж байна. 

Намуу цэцэг тариалдгаараа алдартай тус муж нь “Талибан” бүлэглэлийн түшиц газар юм.

“Талибан” бүлэглэл жил бүр явуулдаг хаврын дайралтынхаа явцад “Омари ажиллагаа” эхлүүлсэнтэй холбогдуулан Афганистаны аюулаас хамгаалах хүчнийхэн тус бүлэглэлийн эсрэг ажиллагаагаа эрчимжүүлж байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ