“Донорын хөдөлгөөнд-Залуучуудын манлайлал” чуулга уулзалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 14:57:50

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс орон нутагтаа сайн дурын авлагагүй донорын хөдөлгөөнийг өргөжүүлэх, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Донорын хөдөлгөөнд-Залуучуудын манлайлал” чуулга уулзалт болно.

Энэхүү чуулга уулзалтыг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэс, Хэрлэн сумын ИТХ, ЭМГ, Улаан загалмайн хороо, ДЗМОУБ-ын Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөр /ХНХХ/, “Хэнтий-Залуу манлайлагч” клуб, Хүний эрхийн комиссын Хэнтий аймаг дахь салбар, “Өндөрхаан” телевиз хамтран зохион байгуулж байна.

Тус чуулга уулзалтаар сайн дурын авлагагүй цусны донорын ойлгол ач холбогдол, донор хадгалалт, халамж үйлчилгээ, урамшууллын тогтолцоог боловсронгуй зэрэг олон сэдвээр сургалт, лекц үргэлжилж, чуулга уулзалтанд оролцогчдоос урилга, саналыг гарган батлах ажээ.

Хэрлэн сумын хэмжээнд сайн дураараа цусаа бэлэглэж байгаа нийт 492 донорын 78,7 хувь нь идэр насны хүмүүс, 10,8 хувь нь 50-иас дээш насныхан, 10,4 хувь нь залуучууд байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ