"Хөрөнгө оруулагч үндэстэн-2020" чуулган болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
183@montsame.mn
2019-12-01 12:23:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ард Санхүүгийн нэгдэл-ээс жил бүр зохион байгуулдаг “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт өнөөдөр Корпорэйт Конвеншн Сэнтр”-т болж байна. Энэ удаагийн чуулганыг “Ирээдүйдээ эзэн байя” уриан дор хийнэ.

Чуулга уулзалтын эхэнд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, "Бид энэ уулзалтаа 2020 оныг угтуулан хийж байна. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд, анх удаа хэвлэх үйлдвэрийн хувьчлал явагдсан. Бидэнд том хувьчлалд хөрөнгө оруулж, эзэмшигч нь болж болдог юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн" хэмээн онцлоод хүндэт зочид төлөөлөгчдөд хандан үг хэлж, амжилт хүслээ. 

"Хөрөнгө оруулагч үндэстэн-2020" чуулганаар нийгмийн хамгийн эмзэг сэдэв болоод байгаа тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хөндөн ярилцана. Мөн саарал жагсаалт, зээлийн хүүгийн хязгаар, комплайенс, Улаанбаатарын бизнесийн орчин, финтек ба санхүүгийн салбарын түйвээлт зэрэг сэдвээр салбар хурал хийх аж.


Холбоотой мэдээ