“Умардын урсгал-2”-ыг барих Данийн зөвшөөрөл хүчин төгөлдөр болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-28 10:12:32

МОСКВА. /РИА Новости/.  “Умардын урсгал-2”-ыг Данийн усан нутаг дэвсгэрт барих зөвшөөрөл хүчин төгөлдөр болж байна.


“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. “Умардын Урсгал-2” хоолой барих төсөл нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий зөөвөрлөх хүчин чадалтай. Хий дамжуулах хоолой нь усан нутаг дэвсгэрээр юмуу Орос, Финланд, Швед, Дани, Германы эдийн засгийн онцгой бүсүүдээр дайрах юм.


“Умардын урсгал-2”-ыг барихыг Дани улс дэмжээгүй хэдий ч энэ оны 10 дугаар сард зөвшөөрөл олгосон байна.   

Холбоотой мэдээ