Нью-Йоркт Монголыг сурталчлах өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын бизнесийнхэн Хойд Америкт үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах гэж байна.
Тодруулбал, 12
дугаар сарын 9-14-нд АНУ-ын Нью-Йоркт хотноо болох НҮБ-ын гишүүн 50 гаруй улс
орон оролцсон нэгдсэн чуулганы үеэр “Mongolian Heritage days in
USA” өдөрлөг болох гэж байна.
Өдөрлөгийн үеэр Монгол-АНУ-ын бизнес чуулган, Монгол Улсын бараа,
бүтээгдэхүүний “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн, мөн урлаг соёлын тоглолт болох
юм.
“Mongolian
Heritage days in USA”
өдөрлөгт манай улсын төр, засгийн болон эрдэм шинжилгээ,
судалгааны байгууллагын төлөөлөл, ноос, ноолуур, арьс шир, эрүүл мэнд, хүнсний
салбарын үйлдвэрлэгчид оролцож АНУ-д эх орноо сурталчлах юм. Энэ үйл ажиллагаа
нь хоёр орны эдийн засаг, бизнес болон нийгмийн харилцааг өргөжүүлэх
зорилготойг зохион байгуулагч байгууллагын нэг “Экспорт олон улсын худалдааны төв”
ТББ-аас мэдээлж байна.
НҮБ-ын байранд болох
Монгол Улсын бизнес өдөрлөгийн хөтөлбөрийг танилцуулбал, хоёр талын бизнес
чуулган болж, энэ үеэр НҮБ-ын экспертүүд Тогтвортой эдийн засгийн хөгжлийн
бодлогын сайн туршлага, амжилттай хэрэгжиж буй загвараас танилцуулах аж. Мөн чуулга
уулзалт өдөрлөгийн үеэр “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнг нээж урлагийн тоглолт
болж, Монголын ноолууран бүтээгдэхүүнүүдийн загварыг үзүүлэх “Runway
show” болох юм. Үүний дараа “Why Mongolia?” видео танилцуулга үзүүлж, бизнес эрхлэгчдийн нүүр
тулсан ажил хэргийн уулзалтууд өрнөх аж.
Үйл ажиллагааны 2 дахь өдөр нь өдөрлөгт оролцогч зочид төлөөлөгчид Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвд нээгдэх Монголын худалдааны хэсгээр зочилж, АНУ-ын Гадаад худалдааны яаманд хоёр орны бизнес уулзалт үргэлжлэх юм. Уулзалтаар АНУ-ын чанар, стандарт, худалдааны нөхцөл, хууль эрхзүйн орчин, гарал үүслийн баталгаажуулалт, шинжилгээний талаар Монголын бизнес эрхлэгчдэд АНУ-ын холбогдох байгууллагын мэргэжилтнүүд танилцуулах талаар зохион байгуулагчид нь мэдээллээ.
Б.Болд