2016 оны Америкийн сонгуульд Украин хөндлөнгөөс оролцсон гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-25 11:37:27

НЬЮ-ЙОРК. /TASS/. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Украины албаны хүмүүс хөндлөнгөөс оролцож, Дональд Трампын сонгуулийн кампанит ажилд хохирол учруулжээ. Ийм мэдэгдлийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Нью-Йорк муж улсаас сонгогдсон, Бүгд найрамдах намын гишүүн Ли Зелдин телевизийн CNN сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хийсэн байна.


"Америкийн сонгуулийн үйл явцад ОХУ нөлөөлсөн гэж АНУ-ын тагнуулынхан өмнө нь мэдэгдэж байсан. Үүнээс гадна, 2016 оны сонгуульд украинчууд хөндлөнгөөс оролцсон гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэж тэрбээр онцлон хэлжээ. Түүний хэлснээр, үүнд АНУ-д сууж байсан Украины Элчин сайд Валерий Чалый холбоотой бөгөөд 2016 онд хэдэн сарын турш Трампын сонгуулийн штабыг удирдаж байсан Пол Манафорт Бүс нутгийн намын хар дансны бүртгэл гэж нэрлэгддэг жагсаалтад байгаа тухай мэдээллийг тараасан байна. Энэ нь Манафортод "үл итгэх байдал үүсгэж, нэр хүндийг нь гутаахад нөлөөлсөн” гэж Зелдин хэлжээ.


Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө Оросын эрх баригчдын цуглуулсан гэх түүний нэрийг гутаах мэдээллүүдийн цуглуулга гэж нэрлэдэг баримт бичиг бий болсонд Украин холбоотой гэж Зелдин онцлон хэлсэн байна. Америкийн удирдагч энэ баримт бичгийг хуурамч гэж мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ