“Хүүхдийн Eurovision-2019”-д Польш охин түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-25 11:22:48

ГЛИВИЦЕ. /РИА Новости/. “Хүүхдийн Eurovision-2019” олон улсын дууны уралдаанд Польшоос төлөөлөн оролцсон Виктория Габор ялжээ. Тэмцээний шилдгийг шалгаруулах тоглолт Гливице хотод болсон байна. 


Мэргэжлийн шүүгч болон үзэгчдээс тэрбээр нийт 278 оноог цуглуулж чадсан байна. Энэ тэмцээний хоёр болон гуравдугаар байранд Казахстан болон Испаниас төлөөлөн оролцсон хүүхдүүд тус бүр оржээ. 


Тэмцээний цахим хуудас дахь үзэгч болон шүүгчдийн санал хураалтын нийлбэр оноогоор хүүхдэд зориулсан "Eurovision”-ний ялагчийг тодруулдаг байна. Насанд хүрэгчдийн “Eurovision”- с ялгаатай нь үзэгчид өөрийн улсаас төлөөлөн оролцож буй хүний төлөө саналаа өгөх боломжтой аж. 

Холбоотой мэдээ