"Инвескор”, "Монос хүнс"-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр 11 дүгээр сарын 21-нд I, II, III
ангиллын 29 ХК-ийн 116.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 201.425 ширхэг
хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн
хувьцааны ханш буурсан бол мөн 8 компанийн
ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Инвескор ББСБ" (INV+3.36%) болон "Монос хүнс" ХК (MFC+1.28%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Махимпекс" (MMX-10.17%) болон "Увс Чацаргана" ХК
(CHR-9.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.25 хувиар
буурч 18582.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.529.783.856.832.48 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.