"Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд багш, судлаачид хамтарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-16 18:24:01

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын "Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тухай" албан даалгавар болон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А/330 дугаар тушаал, мөн яамны Сайдын тушаалаар батлагдсан "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл”-ийг бүтээлчээр хөтлөж явуулах ажлыг Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газраас эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна.

Уг ажлыг цаашид улам бүр үр дүнтэй болгохын тулд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байгаа багш нар, сургалтын менежер, арга зүйч, эрдэмтэн судлаачид хамтарч ажиллахаар болжээ. Түүнчлэн багш нарт зөвлөгөө дэмжлэг үзүүлж харилцан туршлага солилцож хэлэлцүүлэг, судалгаа хийж сургаж хүмүүжүүлэх шийдэл гаргах зэрэг чанарын шинэчлэлийн бодлогыг үр дүнтэй болгохоор ажиллаж байна. 

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ