Абэ Шинзо Японы улс төрийн тогтолцоог тогворжуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-11-20 11:30:13

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо түүний Засгийн газар улс орныхоо улс төрийн тогтолцоог тогтворжуулж чадсан гэж үзэж байна. Тэрбээр энэ тухайгаа Японы түүхэнд Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүн болсныг тохиолдуулан сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.


“Бид улс төрийн тогтвортой тогтолцоог бий болгох, түүнчлэн ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа тавилаа” гэж Японы Засгийн газрын тэргүүн цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн “Засгийн газрууд ээлж дараагаар солигдож байсан өнгөрсөн үетэй харьцуулахад” түүний танхим тогтвортой, бат бөх байж чадсан гэдгийг онцлон дурдав.


Абэ Шинзо лхагва гарагт Японы түүхэн дэх хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдын албыг хашсан хүн болжээ. Тэрбээр бүрэн эрхийнх нь эхний хугацааг оруулаад 2887 дахь өдрөө Японы Засгийн газрыг тэргүүлж байна.


 


Холбоотой мэдээ