Обамагийн гэр бүл өнгөрсөн онд 436 мянга гаруй долларын орлого олжээ

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-04-16 10:26:19

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель Обама өнгөрсөн онд 436065 долларын орлого олсон байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлийн татварын тайланг Цагаан ордны хэвлэлийн алба баасан гарагт нийтэлжээ.

АНУ-ын тэргүүн хос татварт 81472 доллар төлсөн байна. Америкийн удирдагчийн хувьд орлогын албан татварын хувь хэмжээ 18.7 хувьтай байжээ.

Барак, Мишель Обама хоёр 2015 онд олсон орлогынхоо 14.7 орчим хувийг буюу 64066 долларыг буяны янз бүрийн байгууллагуудад хандивласан байна. Хамгийн их хэмжээний хандивыг “Fisher House” санд өгчээ. Америкийн цэргийн албан хаагчид болон тэдний гэр бүлд эмнэлгийн мэргэжлийн тусламж үзүүлдэг энэ санд 9066 доллар хандивласан байна.

Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден, түүний гэргий Жилл нар 2015 онд 392233 долларын орлого олжээ. Тэд холбооны орлогын татварын санд 91546 доллар тушаасан бол буяны байгууллагуудад 6600 гаруй доллар хандивласан байна.

АНУ-д дөрөвдүгээр сарын 15-наас өмнө татварын тайлангаа танилцуулах ёстой юм. 2014 онд Обамагийн гэр бүл 477 мянга орчим долларын орлого олж байсан бол 2013 онд 480 мянга, 2012 онд 608 мянга гаруй, 2011 онд 790 мянга орчим 2010 онд 1.7 сая орчим, 2009 онд 5.5 сая долларын орлого олж байсан бол Обамагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялж байсан анхны жил болох 2008 онд 2.7 сая долларын орлоготой байжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ