Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хянана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-15 20:27:48

Дундговь аймгийн Аудитын газар УИХ- ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт аудит хийхээр бэлдэж байна.

Сонгуулийн тухай хуульд нам эвсэл, бие даан нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдал болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаархи тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байхыг заасан.

Энэ сарын 20- ны өдрөөс өмнө нам, эвсэл, бие даан  нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн тооцоо судалгаагаа Аудитын газарт ирүүлэх юм байна. Ингэхдээ Үндэсний Аудитын газраас нам, эвсэлд хүргүүлсэн албан бичгийн дагуу төрийн хөтөлбөрөө бэлдэх бөгөөд Сонгуулийн Ерөнхий хорооны зөвлөмжийг судлах хэрэгтэй гэжээ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ