Цөм сүргийн манлай тэмээний баярт Ургамал сум тэргүүлжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-11-19 17:42:39

Завхан /МОНЦАМЭ/.Завханы Завханмандал сумын Мандал багийн нутаг Харганатын хоолойд болсон цөм сүргийн манлай тэмээний баярт багийн дүнгээр Ургамал сум тэргүүлжээ.

Харин дэд байрт Завханмандал сум тодорч, гуравдугаар байрт Дөрвөлжин сум удаалсан юм. Тэмээчдийн аймгийн хэмжээний томоохон үйл ажиллагаа сүүлийн 20 орчим жил болоогүй. Сумандаа л тэмээчдийн ганц хоёр баяр болдог байсан. Тэмээчдийн хувьд зэргэлдээ аймгуудад очиж тэмээний баярт оролцдог байсан бол энэ удаад нутагтаа баярт оролцож буй нь маш сайхан байна хэмээн малчид ам сайтай байв.Баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх болсноо санаачлагчид болон зохион байгуулагчид энэ үеэр дуулгав. Ийнхүү баярын арга хэмжээ галын наадам, нийтийн бүжиг, Улаанбаатараас зорин очсон нутгийн гавьяатууд, “Glassic Gem” хамтлагийнхны яруу найраг, ая дуугаар үргэлжилж амжилттай өндөрлөлөө. 

Холбоотой мэдээ