ӨМӨЗО-д дахин нэг хүн тахал тусжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2019-11-21 14:50:01

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн Хөвөөт Шар хошууны Баян тал сумын нэгэн уурхайгаас өндөр халуунтай хүнийг Улаанцав хотын эмнэлэгт хүргэжээ. Эмч нар түүнийг тахал туссан болохыг энэ сарын 16-ны өдөр оношилсон байна.

Өвчтөн энэ сарын 5-нд уурхайд байхдаа зэрлэг туулайн мах идсэн талаар ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн хорооны албан ёсны вэб сайтад мэдээлжээ.  

Одоогоор өвчтөнийг Улаанцав хотын эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд бусдад халдварлахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авчээ. Мөн түүнтэй ойр байсан 28 хүнийг тусгаарлан, эмнэлгийн хяналтад авсан байна.

Ташрамд дурдахад, энэ сарын 12-ны өдөр ӨМӨЗО-д хоёр хүн тахал туссан болох нь тогтоогдсон юм.   

Холбоотой мэдээ