Орхон аймгийн эмч нар БНСУ-ын Дэгү хотод цалинтай ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-18 12:39:51
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн эмч нар БНСУ-ын Дэгү хотод дадлагажих болон цалинтай ажил хийнэ.

Үүнийг аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд хийх бөгөөд эхлээд гадаад хэлний зохих мэдлэгтэй эмч нарын судалгааг гаргаж байгаа аж. Аймгийн ЗДТГ өнгөрсөн онд БНСУ-ын Дэгү хотын эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж эмч солилцоо болон мэргэжил дээшлүүлэх богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Үүний хүрээнд энэ жилээс эмч нарыг БНСУ руу сургалтад явуулахаар боллоо. Ингэхдээ англи хэлний мэдлэгтэй, зан харилцаа, хандлагын хувьд зөв төлөвшилтэй, багаар хамтран ажиллах чадвартай гэсэн хэд, хэдэн шалгуур тавьж байгаа ажээ. Эмч нар эхлээд цахимаар шалгалт өгч 21 хоногийн сургалтад хамрагдах гэнэ.

2017 оноос хэрэгжиж буй “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд 212 эмч гадаадад мэргэжил дээшлүүлсэн байна. 

Холбоотой мэдээ