Мэргэжлийн хяналтын газрын нэрийг ашиглаж залиалан хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-11-18 10:52:11
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Мэргэжлийн хяналтын газрын нэрийг ашиглаж залилан хийсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, Орхон аймгийн аж ахуйн нэгж байгууллага руу 9811... дугаараас нэгэн иргэн залгаж “Бид яг одоо Дарханаас танай аймагт шалгалт хийх гэж байна. Шалгалтын бүрэлдэхүүн 7-8 хүнтэй. ОБГ, МХГ зэрэг хэд, хэдэн байгууллагаас төлөөлж явна. Шалгалтад танай байгууллага хамрагдахаар болсон. Замын зардал болон буудал, хоолны зардлыг Хаан банкны ...... тоот дансанд шилжүүлнэ үү” гэжээ. Ийм байдлаар Орхон аймгийн хэд, хэдэн байгууллага руу утасдахад нэг байгууллага хүссэн мөнгийг нь шилжүүлсэн байна. Уг хэргийг аймгийн Цагдаагийн газар, МХГ Цагдаагийн Ерөнхий газарт мэдэгдэж хэргийг шилжүүлсэн ажээ.

Иймд МХГ-аас иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэж төлөвлөгөөт шалгалтыг тухайн аж ахуйн нэгж байгууллагад урьдчилж мэдэгдэн албан тоот явуулдаг болохыг анхааруулав. Мөн төлөвлөгөөт бус шалгалтыг хийхдээ иргэдийн гомдол, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хийж ямар ч тохиолдолд торгуулийг бэлэн мөнгөөр авдаггүй болохыг хэллээ. Түүнчлэн шалгалт хийхээр ирсэн байцаагчийн ажлын газрын үнэмлэхийг шалгаж байхыг анхааруулав.

 

Холбоотой мэдээ