Монгол Улсын шигшээ баг ОХУ-ын багийг 6:4-өөр яллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-16 12:53:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 18 дахь удаагийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр Японы Нарита хотод эхэллээ. Монголын эмэгтэй шигшээ баг “В” хэсгийн эхний барилдаандаа Оросын бүсгүйчүүдтэй халз барилдаж 6:4-өөр хожсоноор, тэмцээний гараагаа тун сайн эхлүүллээ.


Монгол Улсаас ОУХМ Б.Чимгээ, Б.Болортуяа, А.Батцэцэг, Э.Гантуяа, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар чухал ялалт байгуулж чадлаа. Улмаар Монголын шигшээ баг "В" хэсгийн сүүлийн барилдаанаа 17 цагт 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хийнэ. Хэрэв ялбал алтан медалийн төлөө, харин хожигдвол хүрэл медалийн төлөө барилдах юм.


Монгол - ОХУ 6:4


50 кг: Буяндалайн Чимгээ - Дарья Лексина цэвэр ялсан

53 кг: Нандинцэцэгийн Анударь - Милана Дадашева 1:10

55 кг: Бат-Очирын Болортуяа - Ольга Хорошавцева 4:4

57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Марина Симонян 12:5

59 кг: Баатаржавын Шоовдор - Любовь Овчарова 1:14

62 кг: Энхбатын Гантуяа - Ульяна Тукуренова 8:2

65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Наталья Федосеева 3:7

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Анастасия Братчикова 5:0

72 кг: Энх-Амарын Даваанасан - Евгения Захарченко 2:1

76 кг: Ганбатын Ариунжаргал - Екатерина Букина 0:10  



Холбоотой мэдээ