Армены тал гал зогсоох тохиролцоог 110 удаа зөрчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-15 15:22:03

БАКУ. /Azertag/. Армены Зэвсэгт хүчин Уулын Карабахын фронтын шугамын дагуу гал зогсоох тухай тохиролцоог ганцхан хоногийн дотор 110 удаа зөрчлөө гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдээлжээ.

“Уулын Карабахт гал зогсоохоор өмнө нь тохиролцсон боловч Армены тал 110 удаа гал нээсэн” гэж тус яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Азербайжаны Зэвсэгт хүчин байлдааны нөхцөл байдлыг тооцсоны үндсэн дээр 118 удаа хариу цохилт өглөө” гэж уг мэдээлэлд дурджээ.

Уулын Карабахын мөргөлдөөний бүсэд байдалд хурцадсан тухай дөрөвдүгээр сарын 2-нд мэдээлсэн юм. Талууд гал зогсоохоор болсноо дөрөвдүгээр сарын 5-нд мэдэгдсэн билээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ